Latest Posts

Wednesday, July 6, 2016

Уг нь тэр New York Knicks багт драфтлагдсан. Гэвч...

22 настай залуухан тоглогч Frederic Weis-ийн ирээдүй гэрэлтэй байлаа. Тэрээр 1999 оны NBA Draft-ын 1-р тойргийн 15-р сонголтоор New York Knicks багт сонгогдсон юм. Weis Францийн сагсанбөмбөгийн мэргэжлийн клуб болох Limoges CSP-д тоглодог байсан бөгөөд 2000 оны Сиднэйн олимпд Францийн шигшээ багийн гарааны 5 бүрэлдэхүүнд багтсан юм. Weis болон Францын шигшээ баг уг олимпод маш сайн тоглож алтын төлөө АНУ-ын "Мөрөөдлийн баг"-тай учраа таарсан юм. Франц АНУ-ын тоглолтын 2-р хагаст АНУ-ын Мөрөөдлийн багийн тоглогч Vince Carter бөмбөг таслан Францын төвийн тоглогч Frederic Weis-ийн толгой дээгүүр тохсон юм.
Мянганы шилдэг тохолт гэгддэг энэхүү тохолтыг Францын спортын хэвлэл мэдээллийнхэн "Le dunk de la mort" буюу "Үхлийн тохолт" гэж нэрлэсэн байна. Ийм тохолт урьд сагсанбөмбөгийн түүхэнд ер хийгдэж байгаагүй бөгөөд 2.18 см өндөр төвийн тоглогчийг давсан болоод ч тэрүү дэлхий даяараа шуугиж байв.
Олимпын дараа буюу Үхлийн тохолтын дараа New York Knicks баг шинэхэн тоглогчоо багтаа тоглуулахыг хүсээгүй бөгөөд Weis-ийн NBA дахь кареер нь дууссан юм.
Үхлийн тохолтын бичлэг үзэх:
"Үхлийн тохолт" нэрээр алдаршсан Vince Carter-ийн мянганы шилдэг тохолт. 2.18см өндөр төвийн тоглогчийн дээгүүр тохох мөч.

Өөр өнцөгөөс.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сонгуулийн сурталчилгаандаа "Үхлийн тохолт"-ыг ашиглав.


Тохолт хийх үед Kevin Garnett-ийн гайхаж буй царай


Энэхүү нийтлэлийг миний бие анх 2015 оны 7-р сарын 12-нд Viva гээд сайт дээр бичиж байжээ. Өөрийнхөө блогруу чирээд ирлээ. Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг хохо

http://viva.mn/post/5387 

Saturday, March 19, 2016

Нүдний лазер мэс засалд орсон нь

Одоогоос яг 1 жилийн өмнө нүдний лазер эмчилгээнд орж орчлон хорвоог тодоор хардаг болж билээ. Энэ талаар хэн нэгэнд зөвлөгөө өгөхгүй яваад байх нь амиа хичээсэн хэрэг юм шиг санагдаад байгаа тул энгийн хэдэн зөвлөмжийг блогоороо дамжуулан хүргэхээр шийдлээ би.
Сүүлийн хэдэн жил хараа минь муудсанаас болоод -2 (уг нь тийм ч муу биш л дээ, гэхдээ шил зүүх лайтайшд тэ ххэ) болж хол ойрын юмсыг бүдэг хардаг болчихвоо. Хамгийн хэцүү, дарамттай нь нүдний шил байлаа. Зун хамар хөлрөнө, өвөл цантана, тэгээд нээх тэнэг добры харагдуулна кк. За тэгээд эргэн тойрны лазер мэс засалд орсон хүмүүсээс хэд хэдэн зөвлөмж авсаны үндсэн дээр "Болор Мэлмий" эмнэлэгт 2015 оны 3-р сарын 18-нд нүдний хагалгаандаа орсон юм. 

Эхний удаад 60,000₮-өөр нүдний даралт, хараа оношилгоо гэх мэт шинжилгээнүүдээ өгнө. Мөн дэвтэр нээлгэнэ. Уг шинжилгээний хариунаас шалтгаалан нүдний хагалгаанд орж болох, болохгүй нь шийдэгддэг юм билээ. Болохгүй ч юу байхав, болохгүй гэсэн тохиолдолд нэг дусаагуур дусааж хэсэг хугацаанд гам барьж байгаад ордог гэсэн. Миний шинжилгээний хариугаар "болно" гэсэн хариу гарсан тул тэр 7 хоногтоо л хагалгаандаа орсон. Хагалгааны зардал нь шинжилгээнээс тусдаа 1,980,000₮ болж байсан. Одоо 2 сая гаран болж нэмэгдсэн сурагтай байсан шүү. Хагалгаанд орохын өмнө их эмч нь хагалгаанд орох хүмүүстэйгээ хуралдаж гарж болох сайн, муу үр дагавар, дарааллыг танилцуулна.

Хүмүүсийн хамгийн их айдаг зүйл бол мэдээж хагалгаа. Өвддөг үү, ухаан алдуулаг уу, мэдээ алдуулдаг уу гэх мэт маш олон асуултыг хүмүүс надаас асууж байсан санагдах. Хагалгаанд орохын өмнө сувилагч нь орон дээр хэвтүүлээд нүдийг минь багахан даралттай усаар сайтар угааж байсан. Түүний дараагаар нэг дусаагуур дусааж 10 минут орчим суулгаж байгаад л хагалгааны өрөөрүүгээ хөтлөөд орно доо. Тэр дусаагуур нь мэдээ алдуулагч гэж ойлгосон. За тэгээд торгон мөч ХАГАЛГАА эхлэв. Хагалгаа эхлэх үед үнэхээр айдаг юм билээ, гэхдээ ганц сайхан нь огт өвдөхгүй шүү. Өөрөө харж, мэдэрж байгаа болохоор зүрх жаахан үхдэг юм билээ. Дээрээс жижигхэн улаан лазер гэрэл асаж байх бөгөөд хоёр зовхийг нэг нэгээр нь төмөр зүйлээр тэвхдээд хөдөлгөөнгүй болгочихдог юм билээ. 

Яг одоо бичих хэсгийн талаар бодсон чинь өөрийн эрхгүй нурууны үс босчихлоо хаха. Зовхи тэвхдсэний дараа эмч маань цаасны хутга шиг нимгэн хутга нүдэнд чинь ойртуулаад зүсэж гарна даа. Яг харж байхад хутга нь нүдний хар бөөрөнхийг (юу гэж нэрлэдэгийг сайн мэдэхгүй байна) маань тойруулаад зүсэж байтал нээлттэй нүд маань хав харанхуй болно. Дахин хэлье огт өвдөхгүй шүү. Харанхуй болсоны дараа лазераар нүд шарж байгаа нь мэдэгдэх бөгөөд усаар шүршсэний дараа мөнөөх нүд маань онгойгоод л, шууд тод хараад эхлэнэ. Үүний дараа мөн адил нөгөө нүдэнд уг хагалгаа хийгдсэнээр нийт 7-8 орчим минутанд хагалгаа дуусна даа. 
Хагалгаа маш богино хугацаанд болж өнгөрөх бөгөөд гарж ирсэний дараа эмч танд 3 төрлийн дусаагуур өгнө. Нэгийг нь 7 хоног дусаана, нэгийг нь 1 сар дусаана, үлдсэн нэгийг нь (Just tear нэртэй хиймэл нулимс) насаараа дусаах юм шиг байгаан, би одоо ч дусаасаар. Тэгээд гадны нөлөөллөөс хамгаалах зорилготой нэг сонин загасны нүд шиг шил зүүлгээд л хүнд өдөр дуусаж гэртээ харина даа. Тэр шилээ 1 өдөр огт тайлахгүй, унтахдаа ч зүүж унтана. 1 өдрийн дараа эмнэлэгтээ очиж шилээ хүлээлгэж өгөх бөгөөд цаашид хэрхэн эмчийн хяналтанд байх талаар зөвлөгөө авна.

Хагалгаа хийлгэсэн эхний шөнө нүдэнд юм орчихсон юм шиг маш ихээр зовиурлаж, тавгүйрхэнэ. Хагалгааны дараа 10 хоног орчим нүдэндээ ус хүргэж болохгүй, 3 сар огт нухаж, майжиж болохгүй, 3 хоног ТВ удаан ширтэж болохгүй. Эхний 1 сар орчим эвгүй байдаг юм байна лээ, ерөөсөө нүдний фокус таарахгүй. Харж байсан зүйлээ арай өөр зайнаас харахгүй бол бүр үнэхээр эвгүй. Харин сарын дараанаас фокус таараад яг л бүргэд мэт хараа сайтай болдог юм байна. Нэг зовиур нь нөгөө "Just tears" гээд дусаагуураа байнга дусаахгүй бол нүд хуурайшаад гэрэл энэ тэрлүү харахаар цочроо нь их удаан гардаг болчихно, мөн зарим нэг зүйл бохир цонхоор харж буй мэт болно. Тиймээс дусаагуур бол чиний гэрийн түлхүүр л гэсэн үг. 
Лазер хагалгаа хийлгэхээр төлөвлөж байгаа хүмүүстээ бас нэгэн зөвлөгөө өгөхөд линз битгий зүүж байгаарай. Маш муу юм байна лээ шүү, нүдийг гэмтээдэг, эвэрлэг зүйл үүсгэдэг гэсэн. Линз удаан хугацаагаар зүүдэг байсан хүмүүсийн хагалгаа арай хэцүү болдог гэж байсан шүү.

За за нэг иймэрхүү л юм болдог юм дөө...

Monday, September 21, 2015

Давхар цохилт киног үзээд төрсөн сэтгэгдэл

Би нээрээ ямар ч муу киног гүрийж байгаад үзээд дуусгадаг юмсан. "Давхар Цохилт" кино үнэхээр явсангүй, нэг л мэдэхэд шал өөр юм бодчихсон, өөр тийшээ хараад хэвтэж байх юм. Кинонд нээх гоё ордог доо, тийм юм энэ кинонд алга. Шулуухан хэлэхэд soundtrack нь киноноосоо 10 дахин илүү юм байна. Монголын бараг бүх од тоглож, гадаад дотоодод зураг авалт хийж, дээр нь бас хамгийн үнэтэйд зүй ёсоор тооцогддог Cross Animation дүрсийг нь аваад ч нэмэр алга. Яагаад юм бэ? Яагаад гэвэл ЗОХИОЛ, НАЙРУУЛГА, ЭВЛҮҮЛЭГ киноны гол амин сүнс нь байдаг юм. Ямар ч хэрэггүй scene-үүд энэ кинонд маш олон байна. Хэрэггүй scene гэдэг бол хүний нүүрээр төсөөлбөл БАТГА шүү дээ! Ааа нээрээ бас энэ киног үзээгүй байхдаа трэйлерийг нь үзээд хэн нь гол дүр гэдгийг нь ерөөсөө ойлгоогүй, яг л трэйлэр шигээ болсон байна. Өнгөрсөн жилийн ашиг орлогоороо тэргүүлсэн кинонуудын тоонд энэ кино орсон. Гэхдээ КИНО хүчтэй байгаагүй МАРКЕТИНГ хүчтэй байсан юм. Зарим нэг тэнэг нь үүнийг уншаад "Чи тийм сүрхий юм бол өөрөө тэгээд кино хийгээч" гэж тэнэгтэх байх. Уучлаарай, худалдан авагчид хэзээд шүүмж хэлэх эрхтэй байдаг юм. Хайран сайхан жүжигчдийг иймэрхүү кинонууд л алдаг юм.






Wednesday, September 9, 2015

Straight Outta Compton киноны талаар

Яг одоо цөөхөн кино театраар гарж байгаа ч дэлхийг байлдан дагуулж буй кино болох "Straight Outta Compton" киног үзсэн сэтгэгдэлээ бичмээр санагдлаа. 80-аад оны сүүл үе, 90-ээд оны эхэн үед АНУ-г доргиож байсан тэдний зургийг хараад танд магадгүй энэ 5 хар залуу чинь хэнсэн билээ гэсэн асуулт төрж болох юм. Тэд бол АНУ-ын Комптоноос гаралтай NWA буюу "Niggaz wit Attitudes" Gangsta Rap бүлэг юм. Бүлгээр нь сайн мэдэхгүй хүн олон ч соло уран бүтээлээр нь хип хоп сонсогчид мэдэх боловуу. Тухайлбал Ice Cube, Dr Dre, Eazy E гэх мэт хип хоп урлагийн сорууд энэ бүлгээс гаралтай. 



Зиа зиа киноныхоо талаар таалагдсан таалагдаагүй шүүмж, сэтгэгдэлээ бичиж эхэлье. 

Eazy E дүрийн тухайд:


Киноны дүрийн хувьд бодит хүнээсээ зөрөөгүй маш адилхан, бас дүрээ сайн гаргадаг жүжигчин тоглуулсан ч зохиолын хувьд бодит хүнээсээ зөрсөн санагдсан. NWA бүлэг эд сэргэн мандаж, хүчээ авч байх үетэй уг дүр нь зэрэгцэж явж байсан боловч бүлэг тарахаас хойших хэсгүүдэд бидний мэдэх Eazy E биш болно. Тэр өөрийн продюсер Jerry Heller-ээс болж бүлгийн хам Ice Cube-ээ явуулдаг. Хэсэг хугацааны дараа мөн л Dr.Dre болон Heller нарын нэгийг сонгох шаардлага тулгарахад Heller-тэй үлддэг. Кинонд Eazy E бүлэгээ тарсанаас хойш хэн ч биш болж эргээд бүлэгээ нийлүүлэх гэж хичээж буй багахан хэсгийг л харуулаад өнгөрөх шиг санагдана. Учир нь амьдрал дээр NWA бүлэг тарсанаас хойш Eazy E-ийн соло уран бүтээлүүд хүчээ авч тэр ч бүү хэл сонсогчид нь түүнийг "The Godfather of Gangsta Rap" хэмээн өргөмжилсөн юм. Соло уран бүтээлээ туурвих хугацаанд тэрээр NWA бүлгийн хуучин гишүүн Dr.Dre-тэй ч дисслэлцээд амжина. Харин кинонд түүний соло уран бүтээлээрээ сэргэн мандаж буй хэсгүүд гардаггүй. Зүгээр л хамтлагаа тарсанаас хойш азгүйтэж явж байгаад эцэст нь хамтлагаа эргэн нийлүүлэх зорилготой Ice Cube, Dr Dre нартай учраа олсоны эцэст ДОХ өвчинтэйгөө мэдээд, төд удалгүй эмнэлгийн орон дээр нас бардаг. Би лав ийм Eazy E-ийг киноноос хүсээгүй. Богино насалсан ч маш агуу түүхтэй рэппер байсан.

Dr Dre-ийн дүрийн тухайд:


Яг л бодож байсан шиг дүр гарж чадсан. Магадгүй эхнээсээ дуустал Dr Dre хэн бэ гэдгийг тов тодорхой харуулах шиг болсон. Буурь суурьтай, авъяастай, зорилготой, бас шударга ийм л хүнийг та кинон дээрээс харна. Гэхдээ хэтэрхий хүлээцтэй хэвээрээ кино дуустал явна. Учир нь тэрээр хамтлагаа орхиж явсаныхаа дараа Snoop Dogg-той хамтран Eazy-рүү дисс хийдэг. Харин кинонд энэ хэсгийг гаргадаггүй. Их л ухаантай, хүлээцтэй залуу явсаар дуусна. Тийм хүн байгаагүй гэж хэлэхгүй ч хүн бүрийн мэддэг зүйлийг кинонд харуулаагүй нь бодит явдалыг үзэгчдээс нуусан мэт санагдсан. Хамгийн гайхалтай хэсэг нь киноны төгсгөлд Deathrow студи болон Suge Knight-ийг орхиж явах хэсэг нь үнэхээр огшооно. 

Ice Cube-ийн дүрийн тухайд:



Киноноос өөлөх юмгүй гэмээр цорын ганц дүр. Ice Cube-ийн дүрийг түүнтэй усны дусал мэт адилхан, түүний хүү O'Shea Jackson. Jr бүтээсэн нь бүр ч гоё санагдсан. Уг кинонд Ice Cube-ийн амьдралыг алдалгүй бичсэн юм шиг л санагдана. Тэрээр Dr Dre-тэй хамтран соло уран бүтээлээ дуулж байх явцдаа Eazy E-тэй танилцаж улмаар NWA бүлэг үүсгэн байгуулагдана. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч цагдаа нарт ундууцаж "Fuck da police" дууг санаачилж, улмаар тайзан дээр дуулсанаар хэрэг ч ёстой нэг мандаж өгнө. Бүлэг аялан тоглолтууддаа амжилттай явах боловч бүлгийн продюсер Jerry Heller Ice Cube-ийн хөдөлмөрийг дутуу үнэлэж 75K доллар өгсөнөөс болж бүлгээ орхиж явах шийдвэрт хүрнэ. Мэдээж Eazy E болон Heller нарын нууц хуувилдааны талаар гадарлаж байсан цорын ганц хүн байсан учир хамтлагаа орхиход хүрнэ. Хамтлагаасаа гарсаны дараа дэлхийн шилдэг дисс дуунуудын тоонд зүй ёсоор ордог "No Vaseline" дуугаа экс хамтлагийнхаа 4-т зориулан гаргана. 

За за ерөнхийдөө дүрүүдийн хувьд бол иймэрхүү. Кино бол яг л тэдний бодит амьдралын талаар өгүүлэх боловч маш чухал чухал хэсгүүдийг орхигдуулсан байсан. Орхигдсон хэсгүүдийг би харин дүртэй нь уяж тайлбарлах гэж хичээлээ.



Уучлраарай нэг болохоор бүлэг гээл, нэг болохоор хамтлаг гээл. Бүлэг гэхээр уран бүтээлээс холуур ч юм шиг, хамтлаг гэхээр Backstreet Boys шиг ч юм шиг санагдаад холиод л биччихлээ. Ер нь ХАМТДАА гээд ойлгочихоорой :P






Monday, August 31, 2015

Бурхан ганц л байдаг

Мэнд амор. 

Ойрд ажил ихтэй блог дээрээ сууж амжихгүй юм. За тэр ч яахав, би саяхан нэг ном уншлаа л даа. Юу вэ гэхээр зохиолч Б.Сарантуяагийн "Сорхугтани" романыг шүүрс алдан байж 3 хоногийн дотор уншиж дууслаа. Яахав мэдээж бодит түүх учраас энд тэндээс уншиж байсан олон баримт сэлтүүд уншиж байх үед дахин дахин тааралдаж байсан. Хамгийн гол нь энэ хүн Сорхугтани хатныг амьдарч байх үеийн Монголын түүхийг маш гоё эмхтгэж уран зохиолын хэлээр найруулан бичсэнийг нь унших тэр мэдрэмж яг л амттай дарс шимэх лугаа таашаалтай байлаа. Худлаа худлаа би дарс энэ тэр гэж маягладаггүй юмаа, юу ч гэмээрийн цалин картанд дөнгөж орох үеийн тэр мэдрэмж шиг л сайхан байсан хохо. Монгол хүн бүр түүхээ сайн мэддэг байх ёстой, Монгол хүний цорын ганц орлуулашгүй баялаг бол тэр газар доор байгаа алт эрдэнэс биш харин бидний өвөг дээдсийн үлдээсэн газар шороо, эх түүх, соёл юм шүү дээ. 

За за баахан юм нуршчихлаа, би зүгээр энэ номноос нэг гоё хэсгийг бичмээр санагдсан юмаа. Юу вэ гэхээр "Бурхан ганц л байдаг, түүнд хүрэх зам нь харин олон бий" гэж бичсэн байсан санагдаж байна. Юутай үнэн, юутай агуу үг вэ? Бидний дээр, магадгүй бидний оюун санаанд бурхан ганц л бий. Бид харин түүнрүү очих замаа өөр өөрсдөө сонгодог. Тухайлбал Христ, Будда, Бөө, Лал гэх мэт замаар. Бидний эх эзэн Чингис хаан маань магадгүй үүнийг мэддэг байсан учир шашин шүтлэгийн ялгаа гаргалгүй хүн бүрт өөрийн шашинаа шүтэх эрхийг нь олгосноор, олон янзын шашин шүтлэг, зан заншилтай ард иргэдийн итгэлийг олж өөртөө нэгтгэсэн буйзаа. 

Монголын түүх үнэхээр бахархамаар, зүгээр ганцхан өгүүлбэр уншихад л цаана нь маш олон зүйл нуугдаж байдаг...



Энэ ном маш их таалагдсан тул өөр зөндөө зүйл бичмээр л байна. Даанч энэ номноос эшлэх хуулиар хориотой. Сарантуяа аниад алгадуулах байх :))

Thursday, August 27, 2015

Эээ киноооо, ёстой кино юмаа

Монголд сайн зохиолтой, сайн хийсэн кинонууд ерөөсөө хол явахгүй юм. Тэгсгээл театраас буучихна. Харин массыг хамарсан, зохиол гээд байх олигтой юмгүй, дуучин, загвар өмсөгч, бүжигчин, боксчин, бөх гэх мэт хаа хамаагүй хүмүүс холиод маркетингаар бөмбөгдчихсөн кинонууд нь овоо ашиг олох юмаа. Үзсэний дараа дахиж үзэх сонирхол огт төрөхгүй, хүнд наалдахгүй цэвэр ашгийн төлөө хийсэн ийм кинонууд л Монголд хүчтэй юм, хүмүүс ч дуртай юм. Нэг бодлын зохиол найруулга гэхээс илүүтэйгээр маркетинг нь киногоо үүрч яваад байгаа ч юм шиг. Зарим киног үзээд яг л урдны танилтайгаа гудманд дахин тааралдаж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Зах зухаас нь яръя л даа. 

Хүн бүрийн дуртай "Зүрхээр наадагч" кино. Яалтчгүй театр дүүрэн байсан шүү. Орлого ч их олсон, хийц сайн, өнөөгийн жүжигчдийн өнгийг тодорхойлсон манай шилдэг жүжигчид тоглосон кино. АНУ-ын Heartbreakers киног санагдуулам. Яг таг дуурайсан гэж хэлэхгүй ч яалтчгүй үзэхээр хэзээ ч билээ хаана ч билээ харсан, таньдаг байсан ч юм шиг хүнтэйгээ гудманд таарах шиг мэдрэмж төрнө. 



Мөн "Гоёлын даашинз" кино. Тухайн үед үзчихээд яасан хөөрхөн кино вэ гээд бодож байтал удалгүй зурагтаар "Love don't cost a thing" кино гарав аа. Би бүр амаа ангайгаад иймхэн зүйлүүдийг өөрчлөөд бүхэл бүтэн Монгол хувилбарыг нь хийчихлээ гэж үү л гэж бодсон. Гэхдээ муу кино гэхгүй ээ, хөөрхөн л киношд :P




Ингээд бодохоор массыг хамраад байгаа, ашиг орлогоор тэргүүлэгч манай зарим кинонуудын зохиол, найруулгыг бичихдээ зохиолч маань үүрийн гэгээ ортол, үсээ цайтал суудаггүй нь л лавтай. Харин жинхэнэ бор зүрхээрээ нүдээ аниж, чихээ бөглөж байгаад хэнийг ч дуурайхгүй, хэнээс ч хулгай хийхгүйгээр гайгүй сайн зохиол бичиж кино хийсэн уран бүтээлчдийн маань бүтээл театраас бараг л амбаардуулаад шахуу бууж байгаад миний бие харамсаад харамсаад барахгүйнээ!!!

Эхлэл

Хэдхэн жилийн өмнө, магадгүй олон жилийн өмнө ч юмуу хүн бүр л блог хөтлөж өөрийнхөө үзэл бодол, сонирходог зүйлийн талаар бичиж, тэрнийгээ бусадтай хуваалцдаг байлаа. Би ч бас бусад хүмүүсийн л адил блогтоо идэвхитэй бичиж, шинэ соргог зүйлийг бусад блогчидоос мэдэж авдаг байлаа. Харин нэг л өдөр Монголчууд Фэесбүүкрүү тахал мэт шууран орсоноор блог байтугай интернэтд байдаг бараг бүхий л зүйл эзгүйрч хаалга нь онгорхой үлдсэн юм. Хэхэ би ч бас дагаал блогоо хаясан даа. Хүн ямар нэг хоббитой байх ёстой гэж би өөртөө өдөр бүр хэлж, юм юмруу зүтгэж тэмүүлсэн хүү байлаа. Магадгүй тэр хүсэлдээ хөтлөгдөөд өнөөдөр Маркетер хэмээх бодож сэтгэж, шинийг эрэлхийлэхгүй л бол амархан зэвэрдэг мэргэжлийг сонгосон биз. Аливаа юм эхлэлтэй бас төгсгөлтэй байдаг учраас блогийнхоо анхны постыг "Эхлэл" хэмээн нэрийдье. Харин төгсгөлийн талаар одоо ярих цаг нь биш болов уу. Намайг Ариунбаяр гэдэг, зарим хүмүүс Vinsa гэдэг нэрээр мэдэх байх. Би мөрөөдөх дуртай, бодох дуртай, хийж бүтээж, шинийг санаачлах дуртай нэгэн. Сар гарангийн өмнөөс л дахиад блог ажлуулах хүсэл маань төрж, өнөөдөр блогийнхоо анхны постыг хийж байгаадаа маш их баяртай байна. Загварыг нь өөрийн гараар эвдэж, өөрчлөх гээд жаахан хугацаа алдчихлаа. Блогийг маань хүн уншихгүй байсан ч хамаагүй, өөртөө зориулан бичиж байсан ч хамаагүй энэхүү блог минь миний оюун санаан дахь миний гэр, миний 3 өрөө байр юм :P

Тэгэхээр 3 өрөө байрандаа юу юу бичих вэ гэхээр би багаасаа л ном унших дуртай хүүхэд байсан. Одоо ч гэсэн уншсаар л байна. Гэхдээ би яагаад үргэлж уншина гэж? Би ч гэсэн зохиол бичихийг хүсэж байна. Магадгүй анхны уншигчид маань миний блогийн уншигчид байх боловуу хэмээн найдаж байна. Мөн кино урлаг, уншсан номны сэтгэгдэл, залуу хүний хүсэл мөрөөдөл, зорилго юунд оршдог талаар энэхүү блогтоо чадан ядан бичих болно. 


Хүндэтгэсэн
Урианхай овогт Х.Ариунбаяр

Жиргээ

Яг одоо цаг агаар