Давхар цохилт киног үзээд төрсөн сэтгэгдэл
Би нээрээ ямар ч муу киног гүрийж байгаад үзээд дуусгадаг юмсан. "Давхар Цохилт" кино үнэхээр явсангүй, нэг л мэдэхэд шал өөр юм бодчихсон, өөр тийшээ хараад хэвтэж байх юм. Кинонд нээх гоё ордог доо, тийм юм энэ кинонд алга. Шулуухан хэлэхэд soundtrack нь киноноосоо 10 дахин илүү юм байна. Монголын бараг бүх од тоглож, гадаад дотоодод зураг авалт хийж, дээр нь бас хамгийн үнэтэйд зүй ёсоор тооцогддог Cross Animation дүрсийг нь аваад ч нэмэр алга. Яагаад юм бэ? Яагаад гэвэл ЗОХИОЛ, НАЙРУУЛГА, ЭВЛҮҮЛЭГ киноны гол амин сүнс нь байдаг юм. Ямар ч хэрэггүй scene-үүд энэ кинонд маш олон байна. Хэрэггүй scene гэдэг бол хүний нүүрээр төсөөлбөл БАТГА шүү дээ! Ааа нээрээ бас энэ киног үзээгүй байхдаа трэйлерийг нь үзээд хэн нь гол дүр гэдгийг нь ерөөсөө ойлгоогүй, яг л трэйлэр шигээ болсон байна. Өнгөрсөн жилийн ашиг орлогоороо тэргүүлсэн кинонуудын тоонд энэ кино орсон. Гэхдээ КИНО хүчтэй байгаагүй МАРКЕТИНГ хүчтэй байсан юм. Зарим нэг тэнэг нь үүнийг уншаад "Чи тийм сүрхий юм бол өөрөө тэгээд кино хийгээч" гэж тэнэгтэх байх. Уучлаарай, худалдан авагчид хэзээд шүүмж хэлэх эрхтэй байдаг юм. Хайран сайхан жүжигчдийг иймэрхүү кинонууд л алдаг юм.
Баабар Цэнддоо нарын Нянгар хаданд гарсан нь зохиолоос сэдэвлэсэн юм шиг байна лээ
ReplyDeleteБаабар Цэнддоо нарын Нянгар хаданд гарсан нь зохиолоос сэдэвлэсэн юм шиг байна лээ
ReplyDeleteНянгар хаданд гарсан нь гээд кино нь уг нь байдаг биз дээ? За тэр ч яахав, ямар ч зохиолоор сэдэвлэж хийсэн бай үзэгчдийг өөртөө татаж дэлгэцэнд наах нь л чухал хэхэ. Энэ арай л биш, бүр нэг CD дээр биччихсэн ангийнхаа энгийн л нэг бичлэгүүдийг үзэж суугаам шиг болсон байна лээ.
Delete