Saturday, March 19, 2016

Нүдний лазер мэс засалд орсон нь

Одоогоос яг 1 жилийн өмнө нүдний лазер эмчилгээнд орж орчлон хорвоог тодоор хардаг болж билээ. Энэ талаар хэн нэгэнд зөвлөгөө өгөхгүй яваад байх нь амиа хичээсэн хэрэг юм шиг санагдаад байгаа тул энгийн хэдэн зөвлөмжийг блогоороо дамжуулан хүргэхээр шийдлээ би.
Сүүлийн хэдэн жил хараа минь муудсанаас болоод -2 (уг нь тийм ч муу биш л дээ, гэхдээ шил зүүх лайтайшд тэ ххэ) болж хол ойрын юмсыг бүдэг хардаг болчихвоо. Хамгийн хэцүү, дарамттай нь нүдний шил байлаа. Зун хамар хөлрөнө, өвөл цантана, тэгээд нээх тэнэг добры харагдуулна кк. За тэгээд эргэн тойрны лазер мэс засалд орсон хүмүүсээс хэд хэдэн зөвлөмж авсаны үндсэн дээр "Болор Мэлмий" эмнэлэгт 2015 оны 3-р сарын 18-нд нүдний хагалгаандаа орсон юм. 

Эхний удаад 60,000₮-өөр нүдний даралт, хараа оношилгоо гэх мэт шинжилгээнүүдээ өгнө. Мөн дэвтэр нээлгэнэ. Уг шинжилгээний хариунаас шалтгаалан нүдний хагалгаанд орж болох, болохгүй нь шийдэгддэг юм билээ. Болохгүй ч юу байхав, болохгүй гэсэн тохиолдолд нэг дусаагуур дусааж хэсэг хугацаанд гам барьж байгаад ордог гэсэн. Миний шинжилгээний хариугаар "болно" гэсэн хариу гарсан тул тэр 7 хоногтоо л хагалгаандаа орсон. Хагалгааны зардал нь шинжилгээнээс тусдаа 1,980,000₮ болж байсан. Одоо 2 сая гаран болж нэмэгдсэн сурагтай байсан шүү. Хагалгаанд орохын өмнө их эмч нь хагалгаанд орох хүмүүстэйгээ хуралдаж гарж болох сайн, муу үр дагавар, дарааллыг танилцуулна.

Хүмүүсийн хамгийн их айдаг зүйл бол мэдээж хагалгаа. Өвддөг үү, ухаан алдуулаг уу, мэдээ алдуулдаг уу гэх мэт маш олон асуултыг хүмүүс надаас асууж байсан санагдах. Хагалгаанд орохын өмнө сувилагч нь орон дээр хэвтүүлээд нүдийг минь багахан даралттай усаар сайтар угааж байсан. Түүний дараагаар нэг дусаагуур дусааж 10 минут орчим суулгаж байгаад л хагалгааны өрөөрүүгээ хөтлөөд орно доо. Тэр дусаагуур нь мэдээ алдуулагч гэж ойлгосон. За тэгээд торгон мөч ХАГАЛГАА эхлэв. Хагалгаа эхлэх үед үнэхээр айдаг юм билээ, гэхдээ ганц сайхан нь огт өвдөхгүй шүү. Өөрөө харж, мэдэрж байгаа болохоор зүрх жаахан үхдэг юм билээ. Дээрээс жижигхэн улаан лазер гэрэл асаж байх бөгөөд хоёр зовхийг нэг нэгээр нь төмөр зүйлээр тэвхдээд хөдөлгөөнгүй болгочихдог юм билээ. 

Яг одоо бичих хэсгийн талаар бодсон чинь өөрийн эрхгүй нурууны үс босчихлоо хаха. Зовхи тэвхдсэний дараа эмч маань цаасны хутга шиг нимгэн хутга нүдэнд чинь ойртуулаад зүсэж гарна даа. Яг харж байхад хутга нь нүдний хар бөөрөнхийг (юу гэж нэрлэдэгийг сайн мэдэхгүй байна) маань тойруулаад зүсэж байтал нээлттэй нүд маань хав харанхуй болно. Дахин хэлье огт өвдөхгүй шүү. Харанхуй болсоны дараа лазераар нүд шарж байгаа нь мэдэгдэх бөгөөд усаар шүршсэний дараа мөнөөх нүд маань онгойгоод л, шууд тод хараад эхлэнэ. Үүний дараа мөн адил нөгөө нүдэнд уг хагалгаа хийгдсэнээр нийт 7-8 орчим минутанд хагалгаа дуусна даа. 
Хагалгаа маш богино хугацаанд болж өнгөрөх бөгөөд гарж ирсэний дараа эмч танд 3 төрлийн дусаагуур өгнө. Нэгийг нь 7 хоног дусаана, нэгийг нь 1 сар дусаана, үлдсэн нэгийг нь (Just tear нэртэй хиймэл нулимс) насаараа дусаах юм шиг байгаан, би одоо ч дусаасаар. Тэгээд гадны нөлөөллөөс хамгаалах зорилготой нэг сонин загасны нүд шиг шил зүүлгээд л хүнд өдөр дуусаж гэртээ харина даа. Тэр шилээ 1 өдөр огт тайлахгүй, унтахдаа ч зүүж унтана. 1 өдрийн дараа эмнэлэгтээ очиж шилээ хүлээлгэж өгөх бөгөөд цаашид хэрхэн эмчийн хяналтанд байх талаар зөвлөгөө авна.

Хагалгаа хийлгэсэн эхний шөнө нүдэнд юм орчихсон юм шиг маш ихээр зовиурлаж, тавгүйрхэнэ. Хагалгааны дараа 10 хоног орчим нүдэндээ ус хүргэж болохгүй, 3 сар огт нухаж, майжиж болохгүй, 3 хоног ТВ удаан ширтэж болохгүй. Эхний 1 сар орчим эвгүй байдаг юм байна лээ, ерөөсөө нүдний фокус таарахгүй. Харж байсан зүйлээ арай өөр зайнаас харахгүй бол бүр үнэхээр эвгүй. Харин сарын дараанаас фокус таараад яг л бүргэд мэт хараа сайтай болдог юм байна. Нэг зовиур нь нөгөө "Just tears" гээд дусаагуураа байнга дусаахгүй бол нүд хуурайшаад гэрэл энэ тэрлүү харахаар цочроо нь их удаан гардаг болчихно, мөн зарим нэг зүйл бохир цонхоор харж буй мэт болно. Тиймээс дусаагуур бол чиний гэрийн түлхүүр л гэсэн үг. 
Лазер хагалгаа хийлгэхээр төлөвлөж байгаа хүмүүстээ бас нэгэн зөвлөгөө өгөхөд линз битгий зүүж байгаарай. Маш муу юм байна лээ шүү, нүдийг гэмтээдэг, эвэрлэг зүйл үүсгэдэг гэсэн. Линз удаан хугацаагаар зүүдэг байсан хүмүүсийн хагалгаа арай хэцүү болдог гэж байсан шүү.

За за нэг иймэрхүү л юм болдог юм дөө...

39 comments:

  1. Хагалгааных нь видеог үзээд л зүрх үхсэн. Эвгүйм бналэ. Гэхдээ яваандаа хийлгэнэ гэж бодож бна

    ReplyDelete
    Replies
    1. Хагалгаа болгон л эвгүй л дээ. Гэхдээ хараа муутай бол орсон нь дээрээ ххэ

      Delete
  2. just tear gedegiig bnga dusaana gedeg n l taalagdahgui bna

    ReplyDelete
    Replies
    1. Сүүлдээ дуртай болно доо. Хэрэглэхгүй болохоор их тавгүй

      Delete
  3. tegeed ter dusaalgiig her udaan hugatsaand dusaahiin nasaaraa yumu

    ReplyDelete
    Replies
    1. Дусаахгүй удахаар нүд хуурайшна

      Delete
    2. lasik surgery n uuruu hvni nvdni everleg bvrhvvl der hiigddeg hagalgaa n er n everlegiig nrg esondo gemteej hideg bhoor nasan turshda gadnas orluulagch nulims dusaàj yvdag. vgvi bol ih zoviurtai bnga nvd uliaj huuraishna

      Delete
  4. odoo xaraachine baga zergeer muudsan uu zarim xmuusiix bag zergeer muudsan gex yum yax bol?

    ReplyDelete
    Replies
    1. Муудаагүй байхаа. Би өөрөө суумгай ажил хийдэг болохоор муудвал миний л буруу байх. Компьютер байнга ширтэх нь ер нь нүдэнд тийм ч сайн биш л дээ

      Delete
    2. 10-15 jilin daraa ergeed anhniha haraand orj shilee ergeed zvvdeg. Lasik hagalgaa neg tiim zvil

      Delete
  5. minii xaraa -4tee tselindertei zuudeg suuld yanzan buriin yum blox bolwuu yax bol

    ReplyDelete
    Replies
    1. Зүгээр дээ. Шинжилгээгээр яах ийхийг нь дэлгэрэнгүй хэлж өгнө эмч нь :-)

      Delete
  6. Заавал хагалгаа хийлгэхгүй William Bates ийн нүдний харааг богино хугацаанд сайжруулж, нүдний шил дахин зүүх шаардлагагүй болгодог дасгалыг хийгээд үзвэл зүгээр байх аа, бас "Нүдний шил эрүүл мэндийн дайсан", "Нүдний харааг сайжруулах 30 дасгал" номыг уншвал зүгээр байх, аль аль номон дээр нь нүдний шил нүдийг улам муутгадаг гэсэн байсан, дасгалууд нь бол лаг хурдан нөлөөлдөг юм бна лээ, ялангуяа хүүхдэд.

    ReplyDelete
    Replies
    1. Ямар дасгал байдаг юм бол

      Delete
    2. Nomniih ni zurag ch yumu baival shareleech

      Delete
    3. William bates iin nom ni mongol heleer ymuu zurgiig ni awad shareleh bolomj bn uu
      nudnii shil zuudeg hun bolgond heregtei bh

      Delete
  7. Muu ur dagawar n yu bdag gej helsen be

    ReplyDelete
    Replies
    1. Гам муу барьвал өрөвсөж гэмтээд дахин хагалгаанд орох шаардлага гарна.

      Delete
  8. minii haraa nmag 3 4r angias l muudaj ehelsn. shilee bnga solino odoo -5iin shil maani bs muudaad l bh shg bgan bas tsilindertei zuudg. tged suuliin 5 jil haraanii linz zuuj bn. ghde ene hagalgaand orvol yah boloo

    ReplyDelete
    Replies
    1. Чамд нэг дусаагуур өгөөд хэсэг харзнаж байгаад хагалгаанд оруулах байх. Хэсэг хугацаанд шилээ зүүж байгаад шинжилгээндээ орсон нь дээрээ.

      Delete
    2. çylinder shil zvvdeg bol lasik hiihgviee

      Delete
    3. Jaahan l cilindertei bol ene hagalgaand orj blhgvi gsn vgv?

      Delete
  9. Хамгийн гол нь хараа нь тогтсон үед ордог гэсэн. Тэгэхгүй бол сүүлд хараа нь муудаад бдаг. ер дундажаар хүний хараа 18-25 насанд бүрэн тогтдог гэж нэг нүдний мундаг эмч эгч хэлсээн.

    ReplyDelete
    Replies
    1. Тийм шүү. Яг таарсан шил зүүж хараагаа тогтоож байгаад орсон нь дээр байх

      Delete
  10. Replies
    1. Мэдээлэл авсанд баярлалаа :)

      Delete
  11. Nudee neg tsegt haraastaigaa baih hetsuu bsnuu?? Esvel dusaalgaas ni bolood hudulguj chdku bolsonuu?? Yg hagalga hiih yvtsad nudee hudulguchuul yahuu :))

    ReplyDelete
  12. 10 jiliin daraa haraa chin muudna yag yamp baisan ter haraand ochdog er ni ene hagalgaa limittee baidag bi 11 jiliin umnu hiilgesen odoo shilee ergeed zuuhgui bol harki bga

    ReplyDelete
    Replies
    1. 10 жилийн дараа технологи одоогийнхоос шал өөр болчихно шүү дээ

      Delete
  13. 10 jiliin daraa haraa chin muudna yag yamp baisan ter haraand ochdog er ni ene hagalgaa limittee baidag bi 11 jiliin umnu hiilgesen odoo shilee ergeed zuuhgui bol harki bga

    ReplyDelete
    Replies
    1. Hi, Haana hiilgej bsn be? 10 jil bolohdoo computer dr ih suusan u. Odoo ahij hiilgej bolno gej bnu? baahan yum asuuchlaa sorry

      Delete
  14. lasik buyu shilgvi bolgoh hagalgaa 10-15 jil baridag tgd huuchni haraanda orno shilee erged zuune de

    ReplyDelete
  15. Minii haraa -1 l dee neeh ih bish. Chiniih -2 baisan gej baina. -1tei orj boloh bolvuu? Medeh yum baina uu? Thanks

    ReplyDelete
  16. Hagalgaa hiilgeed dahij muudwal ahin hagalgaand orj bolhu??

    ReplyDelete
  17. орий гэхээр байнга юм дусааж явна гэхээр хэцүүмаа tehdee 15 жил гэдэг их хугацаашдээ тод харна гэдэг

    ReplyDelete

Жиргээ

Яг одоо цаг агаар