Одоогоос яг 1 жилийн өмнө нүдний лазер эмчилгээнд орж орчлон хорвоог тодоор хардаг болж билээ. Энэ талаар хэн нэгэнд зөвлөгөө өгөхгүй яваад байх нь амиа хичээсэн хэрэг юм шиг санагдаад байгаа тул энгийн хэдэн зөвлөмжийг блогоороо дамжуулан хүргэхээр шийдлээ би.
Сүүлийн хэдэн жил хараа минь муудсанаас болоод -2 (уг нь тийм ч муу биш л дээ, гэхдээ шил зүүх лайтайшд тэ ххэ) болж хол ойрын юмсыг бүдэг хардаг болчихвоо. Хамгийн хэцүү, дарамттай нь нүдний шил байлаа. Зун хамар хөлрөнө, өвөл цантана, тэгээд нээх тэнэг добры харагдуулна кк. За тэгээд эргэн тойрны лазер мэс засалд орсон хүмүүсээс хэд хэдэн зөвлөмж авсаны үндсэн дээр "Болор Мэлмий" эмнэлэгт 2015 оны 3-р сарын 18-нд нүдний хагалгаандаа орсон юм.
Эхний удаад 60,000₮-өөр нүдний даралт, хараа оношилгоо гэх мэт шинжилгээнүүдээ өгнө. Мөн дэвтэр нээлгэнэ. Уг шинжилгээний хариунаас шалтгаалан нүдний хагалгаанд орж болох, болохгүй нь шийдэгддэг юм билээ. Болохгүй ч юу байхав, болохгүй гэсэн тохиолдолд нэг дусаагуур дусааж хэсэг хугацаанд гам барьж байгаад ордог гэсэн. Миний шинжилгээний хариугаар "болно" гэсэн хариу гарсан тул тэр 7 хоногтоо л хагалгаандаа орсон. Хагалгааны зардал нь шинжилгээнээс тусдаа 1,980,000₮ болж байсан. Одоо 2 сая гаран болж нэмэгдсэн сурагтай байсан шүү. Хагалгаанд орохын өмнө их эмч нь хагалгаанд орох хүмүүстэйгээ хуралдаж гарж болох сайн, муу үр дагавар, дарааллыг танилцуулна.
Хүмүүсийн хамгийн их айдаг зүйл бол мэдээж хагалгаа. Өвддөг үү, ухаан алдуулаг уу, мэдээ алдуулдаг уу гэх мэт маш олон асуултыг хүмүүс надаас асууж байсан санагдах. Хагалгаанд орохын өмнө сувилагч нь орон дээр хэвтүүлээд нүдийг минь багахан даралттай усаар сайтар угааж байсан. Түүний дараагаар нэг дусаагуур дусааж 10 минут орчим суулгаж байгаад л хагалгааны өрөөрүүгээ хөтлөөд орно доо. Тэр дусаагуур нь мэдээ алдуулагч гэж ойлгосон. За тэгээд торгон мөч ХАГАЛГАА эхлэв. Хагалгаа эхлэх үед үнэхээр айдаг юм билээ, гэхдээ ганц сайхан нь огт өвдөхгүй шүү. Өөрөө харж, мэдэрж байгаа болохоор зүрх жаахан үхдэг юм билээ. Дээрээс жижигхэн улаан лазер гэрэл асаж байх бөгөөд хоёр зовхийг нэг нэгээр нь төмөр зүйлээр тэвхдээд хөдөлгөөнгүй болгочихдог юм билээ.
Яг одоо бичих хэсгийн талаар бодсон чинь өөрийн эрхгүй нурууны үс босчихлоо хаха. Зовхи тэвхдсэний дараа эмч маань цаасны хутга шиг нимгэн хутга нүдэнд чинь ойртуулаад зүсэж гарна даа. Яг харж байхад хутга нь нүдний хар бөөрөнхийг (юу гэж нэрлэдэгийг сайн мэдэхгүй байна) маань тойруулаад зүсэж байтал нээлттэй нүд маань хав харанхуй болно. Дахин хэлье огт өвдөхгүй шүү. Харанхуй болсоны дараа лазераар нүд шарж байгаа нь мэдэгдэх бөгөөд усаар шүршсэний дараа мөнөөх нүд маань онгойгоод л, шууд тод хараад эхлэнэ. Үүний дараа мөн адил нөгөө нүдэнд уг хагалгаа хийгдсэнээр нийт 7-8 орчим минутанд хагалгаа дуусна даа.
Хагалгаа маш богино хугацаанд болж өнгөрөх бөгөөд гарж ирсэний дараа эмч танд 3 төрлийн дусаагуур өгнө. Нэгийг нь 7 хоног дусаана, нэгийг нь 1 сар дусаана, үлдсэн нэгийг нь (Just tear нэртэй хиймэл нулимс) насаараа дусаах юм шиг байгаан, би одоо ч дусаасаар. Тэгээд гадны нөлөөллөөс хамгаалах зорилготой нэг сонин загасны нүд шиг шил зүүлгээд л хүнд өдөр дуусаж гэртээ харина даа. Тэр шилээ 1 өдөр огт тайлахгүй, унтахдаа ч зүүж унтана. 1 өдрийн дараа эмнэлэгтээ очиж шилээ хүлээлгэж өгөх бөгөөд цаашид хэрхэн эмчийн хяналтанд байх талаар зөвлөгөө авна.
Хагалгаа хийлгэсэн эхний шөнө нүдэнд юм орчихсон юм шиг маш ихээр зовиурлаж, тавгүйрхэнэ. Хагалгааны дараа 10 хоног орчим нүдэндээ ус хүргэж болохгүй, 3 сар огт нухаж, майжиж болохгүй, 3 хоног ТВ удаан ширтэж болохгүй. Эхний 1 сар орчим эвгүй байдаг юм байна лээ, ерөөсөө нүдний фокус таарахгүй. Харж байсан зүйлээ арай өөр зайнаас харахгүй бол бүр үнэхээр эвгүй. Харин сарын дараанаас фокус таараад яг л бүргэд мэт хараа сайтай болдог юм байна. Нэг зовиур нь нөгөө "Just tears" гээд дусаагуураа байнга дусаахгүй бол нүд хуурайшаад гэрэл энэ тэрлүү харахаар цочроо нь их удаан гардаг болчихно, мөн зарим нэг зүйл бохир цонхоор харж буй мэт болно. Тиймээс дусаагуур бол чиний гэрийн түлхүүр л гэсэн үг.
Лазер хагалгаа хийлгэхээр төлөвлөж байгаа хүмүүстээ бас нэгэн зөвлөгөө өгөхөд линз битгий зүүж байгаарай. Маш муу юм байна лээ шүү, нүдийг гэмтээдэг, эвэрлэг зүйл үүсгэдэг гэсэн. Линз удаан хугацаагаар зүүдэг байсан хүмүүсийн хагалгаа арай хэцүү болдог гэж байсан шүү.
За за нэг иймэрхүү л юм болдог юм дөө...